Өнөөдрийн арилжаагаар 10 компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-07-31 17:24:25
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 937,639 ширхэг хувьцаа арилжсанаас 10  компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 6  компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Жинст Увс" JIV+7.97 хувиар, "Дархан Нэхий" NEH+5.20 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх Ган" HGN-12.73 хувиар, "Ноёт Хайрхан" NIE-11.11 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 19541.07 нэгж болж 1.47 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,385,440,764,380.90 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.    
Холбоотой мэдээ