2014 онд шаваа тавьсан 960 хүүхдийн сургууль энэ онд ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-31 17:48:54
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд шаваа тавьсан 960 хүүхдийн сургуулийн хичээлийн байр энэ онд ашиглалтад орно.

Тус барилгын ажил 2017 онд улсын төсвийн тухай хуулинд тусгагдсан хөрөнгөд 1, 2, 3 дугаар давхрын гадна, дотор хана, хамар ханын өргийн ажил, дотор шавардлага хийгээд сантехникийн ажил хийгдэж байгаад зоссон билээ.

Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сараас барилгын ажил үргэлжлэн дотор цахилгаан холбоо дохиоллын сувагчлал болон үлдэгдэл шавардлагын ажлуудыг хийж, ажлын гүйцэтгэл 70 хувьтай байгаа юм.

 
Мөн тус аймгийн төв Есөнбулаг сумд 2013 онд баригдаж эхэлсэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Анагаах ухааны салбар сургуулийн 960 суудалтай хичээлийн байр энэ онд ашиглалтад орно. 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ