Үерт эвдэрсэн хот хоорондын авто замыг засварлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-04 18:22:49
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Сүүлийн өдрүүдэд Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар усархаг бороо үргэлжлэн орж байгаа билээ.
Долоодугаар сарын 31, наймдугаар сарын 1-ний өдөр орсон ширүүн аадар борооны улмаас тус аймгийн Дэлгэр сумыг дайран өнгөрдөг А0303 дугаартай Алтай-Баянхонгор чиглэлийн 128 км хатуу хучилттай авто зам дагуу 12 хэсэгт эвдрэл гарч, хот хоорондын тээврийн үйлчилгээнд хүндрэл үүсгэсэн юм.
Тэгвэл тус автозамын эвдрэл гэмтлийг арилгахаар Говь-Алтай аймгийн авто зам засвар арчилгааны “АЗЗА” ТӨХК ажиллаж байна. 
Ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа учир тус чиглэлд зорчиж буй жолооч нарыг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг “АЗЗА” ТӨХК-иас зөвлөлөө.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ