600 сая хятад иргэн хилийн чанадад жуулчилна
МОНГОЛЫН МЭДЭЭИрэх таван жилд Хятад улсаас хилийн чанадыг зорих жуулчдын тоо давхардсан тоогоороо 600 саяыг давна.
Дэлхийн Аялал жуулчлалын хотын холбооноос өчигдөр Бээжинд нийтэлсэн “Хятад улсын иргэдийн хилийн чанад дахь аялал жуулчлалын зах зээлийн тухай судалгаа /2014 – 2015 /”-д ийнхүү дурджээ. 2014 онд, Хятадаас хилийн чинадад жуулчилсан хүний тоо олон улсын жуулчдын тооны 9.58 хувьд хүрчээ. Ингэснээр Хятадын хилийн чанадын аялал жуулчлалын хэрэглээний өртөг 165 тэрбум ам.долларт хүрч, олон улсын аялал жуулчлалын 11 хувийг эзэлжээ.
Хөх хот Б.Занданхүү
Сэтгэгдлүүд