Минжит Булган гэхийн учир

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 15:39:43

Ховд аймгийн Булган сум нь Монгол Улсын  баруун хязгаар Монгол Алтайн нурууны өвөрт БНХАУ-тай хил залган, улсын нийслэлээс 1588 км,Ховд аймгийн төвөөс 487 км алс оршдог.

Сумынхаа нэрээр нэрлэгдсэн Булган гол нь Монгол алтайн нуруунаас эх авч Монгол улсын нутаг дээгүүр 310 км урсаж, хятадын нутагт гардаг.Үүнээс 105 км нь манай нутаг дээгүүр урсан өнгөрдөг. Булган гол Баянгол, Ендэрт, Түргэн, Доод, Дээд нарийн, Тошилт, Улиастын голоор тэжээгдэж, Өрөнгө, Енисей мөрөнд нийлж хойд мөсөн далайд цутгадаг.
Булган голд мөнгөлөг хэлтэг, хилэн хар, алгана, нүцгэн жараа ,чимхүүр загас, сахалт гүрц зэрэг 7 төрлийн загас байдаг. Мөн дэлхийд ховордсон Азийн шар минж эрт дээр үеэс нутагшиж өсөн үржиж байдаг учир “Минжит Булган” гэж алдаршсан юм.
Минжний хоноглож байнга амьдардаг газар нь нүх юм. Нүхний ам нь голын усан дотор байдаг. Нүхнийхээ мухраас дээш ухаж, салхи агаар оруулах салхивч гаргана. Минж усан дотор хэдхэн сахлаа цухуйлган тун чимээгүй сэлдэг.

А.Бямбасүрэн

 

 

Холбоотой мэдээ