Хоёр Солонгос дээд хэмжээний уулзалтад бэлтгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-09 16:32:47
ТОКИО. /РИА Новости/. Өмнөд болон Умард Солонгос энэ сарын 13-нд сайд нарын түвшинд урьдчилсан яриа хэлэлцээ хийх үеэрээ хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг хийх боломжийг хэлэлцэнэ. Энэ тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.

Яриа хэлэлцээ хоёр Солонгосын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд болох аж.

“Энэ удаагийн яриа хэлэлцээний үеэр Панмүнжомын тунхаглалыг хэрэгжүүлэх явцыг хурдасгах асуудал хийгээд Өмнөд болон Хойд Солонгосын дээд хэмжээний яриа хэлэлцээг амжилттай явуулах асуудлуудыг хэлэлцэнэ” гэж Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн 4 дүгээр сарын 27-нд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзах үеэрээ энэ оны намар Пхеньянд айлчлахаа мэдэгдсэн юм. Энэ сарын 13-нд болох яриа хэлэлцээнд Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг тэргүүлж Улс орноо нэгтгэх асуудал эрхэлсэн сайд Чо Мён Гюн оролцох аж. Энэ удаагийн уулзалт нь энэ онд хоёр Солонгосын хооронд хийж буй өндөр дээд хэмжээний 4 дэх удаагийн уулзалт болох юм.  
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ