Нүүдэлчин гаралтай үндэстнүүдийн "Хуралдай" наадам хүрээгээ тэлсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-08-14 14:14:17
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хоёр жил тутамд Унгар улсад зохион байгуулагддаг нүүдэлчин гаралтай үндэстнүүдийн "Хуралдай" наадам хүрээгээ тэлсээр байна.

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан уг арга хэмжээнд Унгар улсын Парламентын ерөнхийлөгч Көвер Ласлу хүндэт зочноор оролцов. "Хуралдай" наадамд Унгар улсад амьдарч буй монголчууд болон тус улсын 160 мянга гаруй иргэн оролцжээ.  Соёл урлаг, түүх уламжлал, уртын дуу, хөөмийн эгшиг,  монгол гэр, ахуй нь унгарчуудын сонирхлыг ихэд татжээ.

Тус наадмын хүндэт зочин Унгар улсын Парламентын ерөнхийлөгч Көвер Ласлу Монгол гэрт зочлон, Монголын уран бүтээлчдийн  ая дууг сонсохын зэрэгцээ хоёр улсын болон парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.



Тус наадмын үеэр "Хөх Монгол" хамтлагийн уран бутээлчид ая дуугаа өргөжээ. 
Холбоотой мэдээ