Шинэ Зеланд гадаадын иргэдэд орон сууц худалдаалахыг хориглолоо

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-16 10:58:00
twitter.com/Nyamkanmk
ВЕЛЛИНГТОН. /ВВС/. Шинэ Зеландын парламент гадаадын иргэдэд орон сууц худалдаалахыг хориглосон байна. Ийм арга хэмжээ авснаар үл хөдлөх хөрөнгийн үнийг бууруулна гэж тэд үзжээ.

Энэхүү хориг арга хэмжээ нь зөвхөн гадаадын иргэдэд хамааралтай боловч тус улсын байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу Австрали, Сингапурын иргэд хориг арга хэмжээнээс чөлөөлөгдсөн байна.

Хүүгийн түвшин бага, орон сууцны нөөц хязгаарлагдмал байгаа зэргээс үүдэн сүүлийн жилүүдэд Шинэ Зеландын орон сууцны үнэ нэмэгдсэн байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Шинэ Зеландын парламент өчигдөр хэлэлцэж, 63-57-гийн саналаар баталсан байна. Энэхүү нэмэлт өөрчлөлт нь зөвхөн гадаадын иргэдэд хамаарах аж.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар гадаадын иргэд бараг бүх төрлийн орон сууцыг худалдан авах эрхгүй болж байгаа хэдий ч тэд томоохон хэмжээний орон сууцны шинэ төслүүдэд хязгаарлагдмал хөрөнгө оруулалт хийх боломжтой юм.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ