Азийн наадамд Монгол улс 9 дүгээр байрт бичигдэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-21 11:09:51
ИНДОНЕЗ./Asiangames/. Индонез улсад болж буй “Азийн наадам 2018”-д Хятад улс 15 алт, 12 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэнээр медалийн тоогоор тэргүүлж байна.

Хятадын араас Япон улс 8 алт, 11 мөнгө, 11 хүрэл медальтайгаар жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байгаа бол Өмнөд Солонгос улс 5 алт, 9 мөнгө, 10 хүрэл медалийн эзэн болж жагсаалтын гуравдугаар байрыг эзэлж байна.

Эдгээрийн араас тэмцээний эхний аравт Энэтхэг, Умард Солонгос, Иран, Хятадын Тайвань, Индонез, Монгол, Узбекистан улсууд багтаж байна.

 Монгол улсын баг тамирчид 2 алт, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 45 улсаас одоогоор жагсаалтын 9 дүгээр байрыг эзэлж байна.

Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ