Бээжинд "улаан дохио" асааснаар сөрөг нөлөө гарч байна

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-12-09 15:08:12

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотод агаарын бохирдлын “улаан дохио”-г асаасан нь бизнест сөргөөр нөлөөлж байгаа бол оршин суугчид хорт утаанаас өөрсдийгөө хамгаалах бараа бүтээгдэхүүн ихээр худалдан авч байна.

Бээжин хотын албаны хүмүүс өчигдрөөс эхлэн автомашиныг хязгаарлаж, сургуулиудыг хаасан байна. Агаарын бохирдлын хэмжээ өндөр түвшинд хүрсэнтэй холбогдуулан даваа гарагаас дээрх арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Бээжин хотын 2100 орчим үйлдвэр үйл ажиллагаагаа түр зогсоосон буюу үйлдвэрлэлээ бууруулсан байна.

“Улаан дохио”-г асааснаас хойш агаар цэвэршүүлэгчийн борлуулалт 10 дахин өсчээ.

"Агаар дахь хорт “PM2.5” тоосонцрыг устгах чадвартай агаар цэвэршүүлэгч 800 орчим долларын үнэтэй хэдий ч борлуулалт сайтай байна. Зарим дэлгүүрийнх бүр дууссан" гэж электрон барааны  жижиглэн худалдааны дэлгүүрийн удирдлагууд мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ