Грекийн эрэгт цагаачдын завь хөмөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-09 15:38:34

АФИН. /France-Presse/. Өнгөрсөн шөнө Эгейн тэнгист Грекийн Фармакониси арлаас холгүй газарт цагаачид сууж явсан завь хөмөрч, наад зах нь 11 хүн амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн тав нь хүүхэд аж.

Аврагчид 26 цагаачийг уснаас аварч чадсан бөгөөд өөр 10 хүнийг эрж хайж байна. Ослын газарт одоогийн байдлаар Грекийн Зэвсэгт хүчний нисдэг тэргүүд болон эргүүлийн хөлөг онгоцууд байгаа аж. Завь осолдсон шалтгааны талаар мэдээлээгүй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ