"Дэлхийн Нүүдэлчдийн наадам" Киргиз улсад болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах Киргиз улсын Иссик Күл мужийн Чолпон-Ата хотод хоёр жил тутам болдог дэлхийн нүүдэлчдийн өв, уламжлал соёлыг сэргээх зорилготой “Нүүдэлчдийн дэлхийн наадам”-ын нээлтийн ажиллагаа өнөөдөр эхэллээ.
Тус улсын Засгийн газраас анх санаачлан 2014 онд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр эхэлсэн тус наадам 3 дахь жилдээ болж байгаа бөгөөд энэ сарын 8-н хүртэл үргэлжлэх юм.
77 орны 3000 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Манай улсаас “Монгол Костюмс” компанийнхан үндэсний хувцасны загварын шоугаа толилуулах Хэвлэл мэдээллийн салбарынхан ч оролцож байгаа аж. Угсаатны спорт буюу Бүсний барилдаан, морины уралдаан, казах болон киргиз бөх, тулам булаалдах, Эр эниг буюу морин дээрх барилдаан зэрэг 37 төрлөөр Нүүдэлчдийн дэлхийн наадамд оролцогчид өрсөлдөх аж.

С.Мөнхбаатар
Холбоотой мэдээ

Дуудлага худалдааны орлогоор олон жил гацсан сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
8 цаг

Австрийн нэрт төгөлдөр хуурч, удирдаач Маттиас Флецыбергер “Сонгодог үдэш” тоглолтыг удирдана
12 цаг