Нисэх загварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-09-03 13:33:18

Хэнтий /МОНЦАМЭ/ “Asian cup-2018”, “Mongolia cup-2018” Дэлхийн агаарын спортын холбоо FAI-н "А" зэрэглэлийн олон улсын тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.
 

Уг тэмцээнийг Монголын нисэх загварын спортын MASA нийгэмлэг өнгөрсөн сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд Монгол, ОХУ, Хятад, Өмнөд Солонгос, Хойт Солонгос, Япон зэрэг зургаан орны 80 гаруй тамирчин зургаан төрлөөр өрсөлджээ.

"ASIAN CUP-2018 "олон улсын тэмцээнээс Хэрлэн-4 сургуулийн сурагч М.Хосбаяр аваргын цом алт, мөнгөн медаль, Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагч О.Анар-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ.

Мөн "MONGOLIA CUP" олон улсын тэмцээнээс Э.Лундаажанцан багш дасгалжуулагчтай Тэмүүжин цогцолбор сургуулийн баг тамирчдаас О.Анар-Эрдэнэ цом, алт, мөнгөн медаль, П.Сумъяахүү хошой алт, аваргын хошой цом, Б.Пүрэвхүү хүрэл медаль тус тус хүртжээ.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ