“Талибан”-ы халдлага 37 иргэний аминд хүрчээ

Дэлхийд | Нийгэм
aminaa@montsame.mn
2015-12-10 08:31:09

КАНДАГАР. /Xinhua/. Афганистаны Кандагар нисэх буудлын ойролцоох орон сууцны цогцолборыг “Талибан” бүлэглэлийн босогчид 20 цаг бүслэн, халдлага үйлдэх үеэр энгийн номхон 37 иргэн амиа алдаж, 18  иргэн шархадсан гэж эх сурвалж мэдээллээ.

Мягмар гарагийн орой эхэлсэн ширүүн мөргөлдөөний үеэр 9 босогчийг устгаж, тусгай хүчний 8 гишүүн шархаджээ.

“Лхагва гарагт мөргөлдөөн энд тэнд болж байсан. Урьдчилсан мэдээллийн дагуу 37 иргэн амиа алдаж, 18 иргэн шархадсан” гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн юм.

“Афганистаны Кандагар мужийн өмнөд Даман дүүрэгт байрладаг орон сууцны цогцолборын Шахид Пача сургуульд 6 цаг 30 минутад амиа золиослогч бүлэг этгээдүүд нэвтэрч, гал нээсэн байна. Амиа золиослогч этгээдүүдийн нэг нь цогцолборын хаалган дээр өөрийгөө дэлбэлж, бусдыгаа оруулсан” гэж Афганистаны Дотоод хэргийн яамнаас мэдээлэв.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ