35 улсаас 9000 гаруй иргэн эх орондоо ирэхийг хүсэж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар гадаадын 35 улсаас 9412 иргэн нутаг буцах хүсэлт гаргажээ. Тодруулбал, Европоос 2335 иргэн, Азийн улс орнуудаас 4233, АНУ-аас 1691, Австралиас 1143 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байгааг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ.
1922 days