Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Увс аймаг “Дүүрэн хангалттай” үнэлгээ авлаа
Увс /МОНЦАМЭ/. Увс аймагт гурван өдөр үргэлжилсэн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Тариалан сумыг нүүн шилжүүлэх болон удирдах ажилтнуудын дунд бие бялдар, сэтгэлзүйн сорил явуулснаар өчигдөр өндөрлөлөө.Увс аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд, идэвхи санаачилгатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян онцолж, дадлага сургуулийг “Дүүрэн хангалттай” буюу онцсайн гэж дүгнэсэн юм.
2502 days