БНСУ-ын эмч нар үнэгүй үзлэг, оношилгоо хийнэ
Архангай /МОНЦАМЭ/. БНСУ-ын нээлттэй эмч нарын нийгмэлэг, “Архангайн хөгжлийн төлөө” ТББ-аас хамтран Архангай аймгийн төв болон Эрдэнэмандал суманд Солонгосын эмч, тусгай мэргэжилтнүүдийн 100 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо, эмийн үйлчилгээг 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 3-ныг дуустал үзүүлэхээр болжээ. Солонгос эмч нар аймгийн ард иргэдэд шүд, эмэгтэйчүүд, үе мөч, хүүхэд, дотор, мэдрэл зэрэг чиглэлүүдээр үйлчилгээ үзүүлнэ.
2856 days