ДАРХАН-УУЛ: Иргэдийнхээ ажил үйлсийг даатган мандал өргөлөө
Дархан /МОНЦАМЭ/. XVII
жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Харагчин Туулай жилийн хаврын тэргүүн сарын билэгт
сайн өдөр аймаг, орон нутгийн удирдлагууд Хараагийн Дарь-Эх
ламын Гэцогдаржайлин хийдэд мандал өргөлөө. Мандал өргөх нь лам гурван эрдэнэ,
арван зүгийн бурхад, сахиус, чойжонгуудад ард түмнийхээ аж амьдрал, айлчлан
золгож буй жилийнхээ ажил үйл, нас буян, идээ ундаагаа даатгаж ариун байхыг
бэлгэддэг ажээ
31 days