Гурван суманд шүлхий өвчин гарчээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн гурван сумын дөрвөн голомтонд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Өнөөдрийн байдлаар Онгон сумын хоёр голомтонд 12 өрхийн 41 үхэр, 40 хонь, гурван ямаа, таван зээр гээд нийт 89 тооны мал, амьтныг устгаад байгаа аж. Харин Наран, Эрдэнэцагаан сумдад хараахан устгал хийгдэж эхлээгүй байгаа гэнэ.
2684 days