СҮХБААТАР: Хүүхдүүдэд хичээлээ давтах орчин, байр дутагдаж байна
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хүүхдийн 7 дугаар чуулган боллоо. Чуулганд
13 сумын хүүхдүүдийн төлөөлөл 200 орчим хүүхэд оролцож, өөрсдөд тулгамдаж буй
асуудлаа шийдвэр гаргах түвшнийхний өмнө хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэх талаар
санал солилцжээ. Сургуулиудын ачаалал ихэссэнтэй холбоотойгоор анги танхим
хүрэлцээгүй болж, хүүхдүүдэд чөлөөт цагаараа хичээлээ давтах орчин нөхцөл
хамгийн их дутагдаж байгааг тэд хэлж байна.
1005 days