ХӨВСГӨЛ: Ногоон хөгжлийг дэмжсэн цахим аймаг болно
Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит бус 22-р хуралдаанаар цахим шилжилтийг
нийгмийн бүх салбарт эрчимжүүлж иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг
бүрдүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн, төрийн үйлчилгээний шуурхай байдал, хүртээмжийг
нэмэгдүүлсэн, инноваци санаачилга, ногоон хөгжлийг дэмжсэн цахим аймаг болох зорилт дэвшүүлж “Цахим Хөвсгөл”
хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.
148 days