Мөрөн сумын хүүхдүүд 450 багц медалийн төлөө өрсөлдөнө
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас санаачлан сумын Засаг дарга.Ц.Гансүхийн ивээл дор “Хүүхдийн спортын наадам”-ыг анх удаа зохион байгуулах гэж байна. Наадмын үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хөнгөн атлетик, бөх, шатар, гар бөмбөг, хөл бөмбөг, сагс, дугуй, ширээний теннис гэсэн 8 төрлөөр 450 багц медалийн төлөө өрсөлдөх гэнэ.
2802 days