Уяач бүрийг даатгалд хамруулж, хариуцлагын гэрээ байгуулжээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Ардын хувьсгалын 96, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 86 жилийнбаяр наадамд хурдан хүлгээ уралдуулж буй уяач бүртэй хариуцлагын гэрээ байгуулж, уралдаанч хүүхэд бүрийг даатгалд хамруулан ажиллаж байна. Наадмын Азарга, Соёолон, Хязаалан, Шүдлэн насны морьдын уралдаан болж 130 орчим хурдан хүлэг, 60 орчим уралдаанч хүүхэд оролцлоо.
2864 days