8, 9-р багийг нэгтгэхээр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Баруун-Урт сум есөн багтай. Үнээс 8, 9-р баг нь хөдөөний баг. Гэтэл өнгөрсөн жилээс хөдөөний 2 багийг нэгтгэх саналыг тус сумын засаг дарга М. Идэрбат аймгийн ИТХ-д танилцуулан, улмаар 9-р багийг 8-р багтай нэгтгэхийг ИТХ-аар дэмжсэн.
Харин үүнийг 9-р багийн ИНХ-ын дарга С. Цэрэндондов эсэргүүцэн зохих газарт хандахад 2 шатны шүүхээр баг нэгтгэх нь “буруу” гэх шийдвэр гаргасан юм.
2015 оны 12 сарын 4-ний өдөр аймгийн ИТХ-ын 12-р хуралдаан болж энэ үеэр мөн л дээрх асуудал дахин сөхөгдсөн. Хоёр багийг нэгтгэх ёстой гэж үзээд байгаа гол үндэслэл нь Баруун-Урт сумын төвийн 5-р баг 2144 өрхтэй, харин 8-р баг 357,9-р баг 494 өрхтэй, хөдөөний багийг нэгтгэхэд 852 өрхтэй болно гэсэн зөвхөн өрхийн тоон дээр үндэслэж яриад байгаа, харин өөр нэмэлт тайлбар гэх зүйлийг сумын засаг дарга хэлсэнгүй. Хэдий шат шатны шүүхээс нэгтгэх асуудлыг буруу гэж үзсэн ч ээлжит хуралдаанаар, мөн олонхийн хүчээр багуудыг нэгтгэхээр болжээ.
Өрхийн тоогоор харьцуулж нэгтгэнэ гэдэг өөрөө маш өрөөсгөл ойлголт. Учир нь зэргэлдээ байгаа төвийн өрхүүдэд хүрч ажиллах, газар газар нутаглаж байгаа малчдад хүрч ажиллах 2 асар их ялгаатай байдаг гэнэ.
Гэхдээ ямар ч байсан 8, 9-р багийг нэгтгэх асуудлыг аймгийн ИТХ-аар дахин баталлаа.
Сүхбаатар аймаг Т. Одончимэг