"Ганга нуурын чуулган" дотоодын аяллын шилдэг бүтээгдэхүүн болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРМонголын аялал жуулчлалын холбооноос санаачлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран аялал жуулчлалын салбарын шилдгүүдийг шалгаруулах "Golden Compass Awards 2015" арга хэмжээнээс "Ганга нуурын чуулган" эвентийг Дотоодын аяллын шилдэг бүтээгдэхүүнээр тодруулсан байна.
Дарьгангын түүх соёл, өв уламжлал, зан заншил, байгаль экологи, нүүдэлчдийн ахуй амьдралын хэв маягийг үзүүлсэн цогц хөтөлбөр бүхий "Ганга нуурын чуулган" аялал жуулчлалын өдрүүдийг 2 дахь жилдээ Дарьганга сумын төвд энэ оны 9 дүгээр сарын эхээр зохион байгуулжээ.
Г.Сүхээ