Үл таних этгээд гал нээсний улмаас нэг цагдаа амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Өмнөд Каролина муж улсын Флоренс хотод үл таних этгээд гал нээсний улмаас 1 цагдаа амиа алджээ. Энэ тухай тус хотын цагдаагийн газрын даргын мэдэгдсэнийг “WPDE” телевиз иш татан мэдээлжээ.
Түүнчлэн 2 цагдаагийн биеийн байдал тун хүнд байгаа гэнэ.
Үл таних этгээд гал нээж 5 цагдааг шархдуулсан тухай өмнө нь Флоренс хотын шуурхай алба мэдээлсэн байна. Сэжигтнийг баривчилсан ажээ.
Э.Аянзаяа