Аж ахуй нэгж, байгууллагуудад стандартчиллын гэрчилгээ олголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-03-01 16:37:42

Стандартчилал, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрийн дагуу чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 /MNS ISO 9001:2010/стандартыг хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдэд гэрчилгээ олголоо. 

Тодруулбал “Юнисервис солюшн” ХХК-нд ISO 9001:2008 /MNS ISO 9001:2010/  стандартыг хэрэгжүүлсэн, “Ажигана” ХХК-нд Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг шинжлэн хянах тогтолцоо /HACСP/-г стандартын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг гардуулсан байна. Мөн үндэсний үйлдвэрлэгч “Экологбус” ХХК-ийн J-800T маркын “Ecobus” автобусанд Тохирлын гэрчилгээг гурван жилийн хугацаагаар шинээр олгожээ.

Стандартчилал, хэмжил зүйн газраас Олон улсын стандартын тэмдэглэгээг хэрэглэх талаар дээрх байгууллагуудтай гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Баталгаажуулалтын газарт үүрэг өгсөн байна. 

Н.Туяа

Related news