Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны цогцолбор барилгыг ашиглалтад орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-17 10:09:08

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд анхан шатны төрийн үйлчилгээний цогцолборын барилга угсралтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орлоо. 


Энэхүү барилга нь төр, эмнэлэг, цагдаагийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, иргэдэд шуурхай үйлчлэх, яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилготой юм. 


Уг цогцолбор барилга зоорьтой гурван давхар бүхий нийт 979.8 ам метр талбайгаас бүрдэх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчлүүлэх боломжийг хангасан лифттэйгээс гадна авто зогсоолтой. Мөн цогцолбор барилга ашиглалтад орсноор тус хорооны 1805 өрхийн 5868 иргэн төрийн болон эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэж байгаа аж.


Тус бүтээн байгуулалтын ажлыг “Гурванбулаг сод᠋’’ компани хийж гүйцэтгэжээ.




 

Related news