Хятад улстай худалдааны хэлэлцээр байгуулж магадгүй гэж мэдэгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА. /ТАСС/. Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод энэ сарын 30-наас ирэх сарын 1-нд болох “Их 20”
бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улстай худалдааны хэлэлцээр
байгуулж магадгүйг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үгүйсгэхгүй байна.
“Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулахыг маш их хүсч байгаа. Боломж гарвал бид хэлэлцээр байгуулах болно” гэж Д.Трамп хэлжээ.
БНХАУ-ын дарга Си
Жиньпин болон ерөнхийлөгч Дональд Трамп нар “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа
яриа хэлэлцээ хийж магадгүй байгаа талаар өмнө нь “South China
Morning Post” сонин мэдээлсэн
юм.