АНУ дахь Венесуэлийн Элчин сайдын яамны дансанд нэвтрэх боломжтой болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-14 14:56:51

НЬЮ-ЙОРК. /Reuters/. Өөрийгөө Венесуэлийн түр Ерөнхийлөгчөөр зарласан сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн талыг баримтлагчид Вашингтон дахь Венесуэлийн Элчин сайдын яамны банкны дансанд нэвтрэх боломжтой болсон тухай “Reuters” агентлаг мэдээлсэн байна.


Дансан дахь мөнгийг Венесуэлийн хууль тогтоогчид зөвшөөрөл өгсөн тохиолдолд ашиглах боломжтой гэдгийг сөрөг хүчний төлөөлөгчид хүлээн зөвшөөрсөн байна.


Нью-Йоркийн Холбооны нөөцийн банк хийгээд бусад банкуудад байгаа Венесуэлийн Засгийн газар болон Төв банкны зарим хөрөнгийг хяналтандаа авах боломжийг АНУ Гуайдод олгосон гэж Төрийн Департамент өнгөрсөн 1 дүгээр сарын сүүлчээр мэдэгдсэн юм. 

Related news