Террористууд суртал ухуулга бүхий зурвас илгээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-03-30 14:08:15

БРЮССЕЛЬ. /Prensa Latina/.  Бельгийн нийслэл Брюссель болон Моленбек хотын залуучуудын гар утас руу "Өрнөдийнхөнтэй тэмцэхийг уриалсан зурвас" террорист байгууллагууд илгээж байна гэж Брюссель хотын даргын орлогч Жамал Иказбан мэдэгджээ.

"Өрнөдийнхөнтэй тэмцэхэд бидэнтэй яагаад нэгдэж болохгүй гэж ах дүү нараа? Амьдралдаа зөв сонголт хийгээрэй”, гэх мэт  зурвасыг террористууд илгээж байна гэж Иказбан твиттер хуудсандаа бичжээ.

Брюссель хотын нисэх онгоцны буудал, ойролцоох метронд “Лалын улс” бүлэглэл халдлага  үйлдсэнээс хэд хоногийн дараа ийм төрлийн хорлон сүйтгэх зурвасууд ирж эхэлсэн байна.

Одоогийн байдлаар, хамгийн бие бялбар сайтай, эрүүл чийрэг иргэд уг “суртал ухуулга бүхий зурвас”-ын хүлээн авагч болоод байгаа тухай Иказбан Брюсселийн цагдаагийн газар болон Дотоод хэргийн сайд Жан Жамбонд анхааруулаад, үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хүсчээ.

Х.Сарнай

 

Related news