Тусламжийн өвсийг зарсан гэх мэдээллийг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Илгээлтийн эзэд” аяны хүрээнд орон нутаг руу ачуулсан өвс тэжээлийг Улаангомд худалдаж байгаа тухай мэдээлэл цахим сүлжээнд цацагдсантай холбогдуулж Шадар сайд Ц.Оюунбаатараас асуудлыг тодрууллаа.
Тэрбээр, “Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нарын зохион байгуулсан аяны хүрээнд найман аймагт 11722 тонн өвс, лаа, шүдэнз, нэмнээ, хурганы уутыг онцгой байдлын байгууллагаар дамжуулан Төв, Дундговь, Баянхонгор, Архангай, Сэлэнгэ, Увс зэрэг аймгийн сумдад хүргүүлсэн. Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга тээврийн зардлыг нөхөхөөр өвс, тэжээлийг зарсан гэх мэдээлэл гарсан байна. Сайтуудын мэдээллийг үндэслэн Онцгой байдлын байгууллагаас асуудлыг шалгаж байна” гэлээ.
Б.Туул