ӨНӨӨДӨР: Цэцэрлэгт хүрээлэнгээр бүртгэсэн 32 байршлын талаар мэдээлнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-08-05 08:05:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 05-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт “Гранд хилл” зочид буудалд “Хойт, төв, зүүн Азийн гүний геологийн процесс ба металлогени” төслийн IV үе шатны судалгааны ажлын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99160069

09.00 цагт “Новотел” зочид буудалд Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сан, АНУ-ын Тооллогын Товчоо хамтран “CSPRO Android Mobile Data Collection” сургалт зохион байгуулна. Утас: 99778498

09.00 цагт МУБИС-ийн хичээлийн А, Б байранд “Сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний сургагч багш бэлтгэх сургалт эхэлнэ. Утас: 99012549, 86061497

09.30-12.00 цагт Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас "Нийтийн эдэлбэр газар" буюу иргэдийн амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэнгээр шинээр бүртгэсэн 32 байршлын талаар мэдээлнэ. Утас: 88049313

15.00 цагт Нийслэлийн Амгалан амаржих газарт “JCI Монгол” байгууллагаас нярайн шарлалтыг хэмжих багаж, дулаацуулагч ширээ, инкубатор, шарлагын аппарат болон эх, нярайн амралтын өрөөний буйдан, ус цэвэршүүлэгч төхөөрөмж хандивлана.

Related news