ӨНӨӨДӨР: "Музейн хөгжил 2019" чуулган болно
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:
08:30 цагт Туушин зочид буудалд Азийн хөгжлийн банк
(АХБ) болон Монгол Улсын Сангийн яамнаас хамтран зохион байгуулж буй
"АХБ-тай хувийн хэвшлийн салбарын хамтран ажиллах боломжууд" семинар
болно.
09:00 цагт МУИС-ийн Номын санд "Хотын хөгжлийн
форум-2019" олон улсын бага хурал зохион байгуулна.
09:00 цагт "Blue sky" зочид буудалд Монголын
музейн салбарын ажилтнуудын чуулга уулзалт эхэлнэ. Утас: 99849000
10:00 цагт Хангарди ордонд Нийслэлийн ИТХ-ын
тэргүүлэгчид хуралдана. Тус хурлаар нийт 15 асуудал хэлэлцэнэ. Утас: 70119921,
80020878
11:00 цагт Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас хэвлэлийн
хурал хийнэ. Утас: 70001286
11:00 цагт Монголбанкинд тус банкнаас хэрэгжүүлж буй
"Үйл ажиллагааны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөр"-ийн хэрэгжилт
болон цаг үеийн зарим асуудлаар мэдээлнэ. Утас: 80117121
11:00 цагт МУИС-ийн номын санд Оросын цэргийн архивын
ажилтан түүхч архивч Трифонов “Халхын голын түүхийг тодруулахуй” лекц уншина.
11:00 цагт ЦССҮТ-д “Чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр
зохион байгуулах ач холбогдол, давуу тал, бэрхшээл” сэдэвт олон улсын сургалт
семинар болно.
11:00 цагт НҮБ-ын байранд НҮБ-ын Гадаад өр ба хүний
эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски судалгааны
урьдчилсан дүгнэлтээ танилцуулна.