Олон улсын ардчиллын өдрийг тэмдэглэнэ

ЛАВЛАГАА
192@montsame.mn
2019-09-13 09:17:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 13-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.00 цагт:  “Туушин” зочид буудалд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний 30 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улс-ардчиллын замаар 30 жил”, “Ардчилал бидэнд юу өгсөн” сэдэвт онол практикийн хурал болно.

09.00 цагт: ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд Чин ван М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээнийн хурал болно. 

10.00 цагт: Төрийн ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж төсөл макеттай танилцана.

10.00-16.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд Олон улсын ардчиллын өдрийг АН-аас “Save democracy-2020” буюу “Ардчиллаа хамгаалъя” уриатайгаар тэмдэглэнэ.

10:00-16:00 цагт: Blue sky зочид буудалд эрүүл мэндийн салбарын Хөдөлмөрийн яармаг зохион байгуулна. Утас: 88027947.

11.00 цагт: Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын шинэ байрны нээлт болно. Утас: 88810818

11.30 цагт: MN-Мэдээллийн төвд “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтан Н.Цэрэндорж мэдээлэл хийнэ.

13.00 цагт: Мэдээллийн технологийн үндэсний паркт “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сургалт болно.

Соёл урлагийн газрын хурын танхимд: “Соёлын илэрхийлэл ба хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон төрөл” сургалт болно. 

14:00 цагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Дэлхийн банктай 100 сая ам.долларын Хөгжлийн бодлогын хоёрдахь санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурна. 

Азийн худалдааг дэмжих байгууллага (ATPF)-ын удирдлагын түвшний 32 дахь чуулган үргэлжилнэ.

“Мишээл экспо” төвдУлаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн худалдаа үргэлжилнэ.

Төрийн ордонд: УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы хуралдаантай.

19:00-23:30 цагт Д.Сүхбаатарын талбайд Монголын хамгийн том лазер гэрлийн шоу болно.


Related news