Сүхбаатарын эмч нар Дорнодод ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 13:18:38

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяагаар ахлуулсан эрүүл мэндийн салбар, хувийн хэвшлийн  байгууллагуудын төлөөлөл Дорнод аймагт ажиллаж, харилцан туршлага солилцлоо.

Тус багийнхан Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцан, шинэ санаа, арга барилаасаа  харилцан хуваалцах, БОЭТ,  эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Этүгэн эх” хувийн эмнэлэг, “2015 оны шилдэг эмийн сан”-гаар шалгарсан “Шингүнэ” хувийн хэвшлийн эмийн сан, “Монос хүнс” эмийн маркетаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцжээ.

Б.Туяа

 

 

Related news