Булган аймгийн хэмжээнд 1,4 сая толгой мал төллөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 21:19:17

Булган аймгийн хэмжээнд Сайхан, Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн, Могод сумдад цас ихтэй, хаваржилт хүндэрсэн. Цаг наашлахын хэрээр малчдын ачаалал багасах боловч бэлчээрийн хомсдол олон түмний санааг зовоосон асуудал болоод байна.

Өнгөрсөн өвөл 3 сая 200 толгой мал өвөлжиж, үүнээс 1 хувь нь буюу 32880 толгой мал хорогдоод байна. Рашаант суманд 8460, Баяннуур суманд 4275, Гурванбулаг суманд 5220 тоо толгой зэргээр хорогджээ. Төллөх малын 1 хувь буюу 300–аад мянган толгой мал төллөсөн. Төл бойжилт аймгийн дунджаар авч үзэхэд 97,5 хувьтай бойжиж байна. Энэ хавар  нийт 1 сая 444 мянган мал төллөнө.

                                                                                                                           П.Батням

Related news