Ховд аймаг барилгын материалын сорилт шинжилгээний лабораторитой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 21:19:44

Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын алба барилгын материалыг шинжлэх итгэмжлэгдсэн лабориторитой боллоо.

Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторид хайрга, дайрга, цемент, элс, бетон хольц, бетоны бат бөх тодорхойлох, барилгын зуурмаг, сийрэг бетон, хүнд бетон, хана өнгөлгөөний материалууд, керамик хавтанцар, керамик тоосго ба гулдмай, хөөсөн полистрал хавтан, хуванцар хоолой гэх мэт төрлүүдээр сорилт гүйцэтгүүлэх ажээ.

Зам, барилгын материалын сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хорооны 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хурлын шийдвэр, Стандартчилал хэмжил зүйн газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны А/81 дүгээр тушаалаар MNS ISO 17025:2007 стандартын хүрээнд дээрх лабораторид итгэмжлэл олгосон байна.

Ингэснээр баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, аймгуудын барилга угсралт, барилга, барилгын материалын компаниуд лабораторийн сорилт шинжилгээг Улаанбаатар хотод биш Ховд аймагт хийлгэх боломж бүрдэж байна. 

А.Бямбасүрэн

 

Related news