Байшингийн суурь тавихад сайн

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-10-16 07:45:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 16. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 18. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, есөн улаан мэнгэтэй харагчин улаан нохой өдөр.


Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Мод


Өдрийн наран 7 цаг 12 минутад мандан, 18 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.


Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Related news