ӨНӨӨДӨР: НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-02-05 06:22:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 5-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899

11.00 цагт АТГ-ын гадна талбайд иргэний нийгмийн байгууллагууд оффшор бүсээс Монгол Улсад орж ирсэн 300 тэрбум төгрөгийн талаар АТГ-ын удирдлагуудад асуулга тавина.

11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос 2019 оны намрын ээлжит чуулганы ажлын тайлангаа танилцуулна.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  Монголын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Үндэсний Ассоциаци, Монгол, Өвөрмонголын хамтын ажиллагааны нийгэмлэгээс “Нэг сарын хугацаанд-нэг хүн 1000 төгрөг” аяны талаар мэдээлнэ.

12.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд иргэний нийгмийн байгууллагууд ҮХЦ-ийн гишүүн Д. Одбаярт хариуцлага тооцохыг шаардсан албан бичгийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт хүргүүлнэ.

13.00 цагт "Монгол ньюс мэдээллийн төвд гадаадад суралцаж байгаа оюутан залуус коронавирустэй тэмцэх талаар Засгийн газарт хүргүүлсэн шаардлагынхаа хариуг танилцуулна. Утас: 96878888, 95269666

Related news