ЗУРХАЙ: Өнөөдөр дашнямтай өдөр
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын долоодугаар сарын 25. Бямба гараг. Санчир гараг. Билгийн тооллын 5. Өдрийн наран 05 цаг 20 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Харцага одтой, таван шар мэнгэтэй шарагчин могой өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Шороо
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа
үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв
үйлд хянамгай хандан биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах,
хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах,
сүм дуган сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, газрын ам бооход
сайн.
Харин ургаа мод таслах, газрын ам нээх,
гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр,
луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүг мөргөө
гаргавал зохистой. ДАШНЯМТАЙ өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал
арвидна.