УИХ-ын 6 байнгын хороо хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын зургаан байнгын хороо өнөөдөр хуралдахаар товложээ.
Үдээс өмнө Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/, Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх бол Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл зэрэг 9 асуудал хэлэлцэнэ.
Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэргийг хэлэлцэх бол үдээс хойш Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороо тус тус хуралдах аж.
Н.Туяа