Хэнтий аймаг 14 мянган мод, бут сөөг тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-22 09:37:21

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар зарлагдсан мод тарих үндэсний өдрөөр Хэнтий аймгийн хэмжээнд нийт 15 төрлийн 14376 ширхэг мод, бут сөөг тарьжээ.

Нийт сумдаас Бор өндөр 1600, Өмнөдэлгэр 1310, Баян-Адрага 1290 ширхэг мод тарьж бусад сумдаа хошуучлан оролцож байна.

Мөн Чингис хотод байрлан үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэд идэвхи гарган, маш сайн оролцож байна. Мод тарих аян 5-р сарын 20-ныг дуустал үргэжлэх тул цаашид тарьсан модны тоо нэмэгдсээр байх төлөвлөгөөтэй байгаа аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news