Зуслангийн чиглэлд энэ сарын 11-нээс нийтийн тээвэр үйлчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЗуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 06 сарын 11-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо.
Энэ жилийн хувьд ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 36 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 01:38 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:3 “Баянбулаг Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 02:00 цагийн хүлээгдлийн хугацаатайгаар тус тус үйлчилгээ үзүүлэх юм. Мөн зуслангийн чиглэлийн ХО:1 “Санзай- Тэнгис кино театр”, ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүд хуучин замналаараа иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Related news

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
9 hours

The First National Shearing and Woolhandling Championships Hosted with Over 100 Participants
9 hours