Цөм сүрэгтэй өрхүүдээс загвар сууриудыг бий болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Тус аймагт 18.8 сая төгрөгөөр 11 мянган малд
үзлэг ангилалтыг хийхээр төлөвлөжээ.
-Энэ жил Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А-45 тоот тушаалаар баталсан 18,8 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сартуул үүлдрийн хонь, Завхан Буурал үүлдрийн ямаа, Тэс үүлдрийн адуу, Монгол үүлдрийн сарлагийн үзлэг ангилалтыг хийнэ.
Сартуул үүлдрийн хонь гэхэд Яруу суманд 1000, Эрдэнэхайрхан
суманд 2000, Завхан буурал үүлдрийн ямаа Дөрвөлжин суманд 4000, Тэс үүлдрийн
адуу Тэс, Баянтэс суманд 500. Мөн Монгол үүлдрийн сарлаг Тосонцэнгэл суманд 1000,
Их-уул суманд 920, Идэр суманд 900 гээд нийт 11000 мянган малд үзлэг ангилалт
хийх төлөвлөгөөтэй. Сумдын зургаан Мал үржүүлэг технологийн нэгжтэй гэрээ
байгуулан ангилалтын ажлыг хавар, намар гүйцэтгүүлэхээр ажиллаж байна. Одоогийн
байдлаар Сартуул сүрэг мал үржүүлэг технологийн нэгж Эрдэнэхайрхан сумын Мөсөн,
Алтан, Багануур, Баянзүрх багуудын 36 малчин өрхийн 2100 Сартуул хонинд үзлэг
ангилалтыг хийгээд буй. Харин Жаргалант мал сүрэг мал үржүүлэг технологийн нэгж
Яруу сумын Хэц-Улаан, Зүйл, Жаргалант багуудын гурван малчин өрхийн 1000 толгой
сартуул хонинд үзлэг ангилалтыг хийгээд байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Ирэх намар ялган тэмдэглэсэн цөм сүргийн малыг удам зүйн үнэлгээнд хамруулна
Ирэх намар аймгийн таван мал үржүүлэг технологийн нэгжээр
дамжуулан малын үзлэг ангилалтыг хийнэ.
Тухайлбал Хатан шонхрын үрс мал үржүүлэг технологийн нэгж
гэхэд Тосонцэнгэл сумын сарлаг үхэрт, Гэгээн нутаг арвин сүрэг, Ар тасархай Мал
үржүүлэг технологийн нэгжүүд нь Идэр, Их-Уул сумын сарлаг үхэрт үзлэг
ангилалтыг явуулна. Түүнчлэн Жаргалант, Шилмэл торгон сүрэг нэртэй мал үржүүлэг
технологийн нэгжүүд нь Тэс, Баянтэс сумын Тэс үүлдрийн адуу, Дөрвөлжин сумын
Завхан буурал үүлдрийн ямаанд үзлэг ангилалтыг хийхээр гэрээ байгуулаад байна. Үзлэг
ангилалтын үр дүнд ялган тэмдэглэсэн цөм сүргийн малыг удам зүйн үнэлгээ,
бүртгэл мэдээллийн санд бүрэн хамруулна. Мөн үзлэг ангилалтын үеэр шинээр
тавьсан 350 өсвөр хээлтүүлэгчийг чиглэлтэй бойжуулж, цөм сүрэгтэй өрхүүдээс
загвар сууриудыг бий болгохоор төлөвлөөд буй гэж аймгийн ХХААГ-аас нэмж
дуулгалаа.