Математик, сэтгэх чадвараар Зүүн бүсийнхний уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРД.Сүхбаатарын нэрэмжит лаборатори 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 90 жилийн ойн хүрээнд тус сургуулийн 1989 оны төгсөгчдийн "SB-89" клубээс санаачлан зохион байгуулсан математик, сэтгэх чадварын Зүүн бүсийн олимпиад Баруун-Урт хотод болжээ.
Олимпиадад Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймаг, нийслэл хотын Баянзүрх дүүргийн нийт 600 гаруй сурагч, 50 орчим багш оюун ухаанаараа уралдаж Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийнхан нийт дүнгээр эхний байранд шалгарсан байна.
Г.Сүхээ
Comments