Аймгийн ИТХ-аас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж говийн
сумдад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох
боломжгүй гэсэн шийдвэрийг гаргалаа.
-“Наймдугаар сарын 17-ны
өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас хэд хэдэн шийдвэрийг
гаргаад байна. Тухайлбал ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай
саналыг дэмжих эсэх талаар, аймгийн хэмжээнд 2021 онд үйлдвэрлэлийн
зориулалтаар түүж бэлтгэх ургамлын дээд хязгаар батлах тухай гэх мэтчилэн
дөрвөн асуудлыг хэлэлцэж баталлаа. Тодруулбал, Цагаанхайрхан сумын Соёлын
төвийг алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэнгийн нэрэмжит болгов. Мөн Дөрвөлжин,
Завханмандал, Ургамал сумдын 22082.85 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын
тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох боломжгүй гэсэн шийдвэрийг
гаргалаа. Түүнчлэн Тэс, Баянтэс сумын хилийн цэсийг асуудлыг судлах ажлын
хэсгийг байгуулав. Аймгийн хэмжээнд 2021 онд үйлдвэрлэлийн зориулалтаар түүх
ургамлын тоо хэмжээ болон тусгай төлбөрт болон ахуйн зориулалтаар агнах, барих
амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг баталлаа” гэж аймгийн ИТХ-аас мэдээлэв.