Дмитрий Медведев, Ангела Меркель нар АСЕМ-ын үеэр уулзалт хийж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-14 13:30:15

МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев болон Германы Канцлер Ангела Меркель нар Монголд болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын уулзалт хийж магадгүй гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Сергей Приходько мэдэгдэв.

Үүнээс гадна Ерөнхий сайд Дмитрий Медведев бусад орны төр, засгийн тэргүүн нартай хэд хэдэн уулзалт хийнэ гэж мэдэгдэлд дурджээ.

Харин Чехийн Ерөнхийлөгч Милош Земан болон Киприйн Ерөнхийлөгч Никос Анастасиадис нартай хийх уулзалтын үеэр хэлэлцэх асуудлыг боловсруулж байгаа гэж Сергей Приходько дурдсан байна.

Д.Нямтулга

Related news