Баяр наадмын бэлтгэл бүрэн хангагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн баяр наадам энэ жил морь барианы газар болох бөгөөд наадмын бэлтгэл бүрэн хангагджээ.
Энэ жил наадмын талбайд олон улсын стандартын гүйлтийн зам барьж байгаа учраас наадмаа морь барианы газар хийж байна. Наадмаар 6 насны морь уралдаж, 256 бөх барилдах бөгөөд иргэдийг ая тухтай байлгах зорилгоор 1000 хүний асар барьжээ. Мөн түргэн хоолны үйлчилгээний 2 цэг, 80 хоолны гэр, 4 цэгт 30 орчим бие засах газар байгуулсан байна.
Б.Гантуяа