Энэ сарын цаг агаар олон жилийнхтэй ойролцоо байх төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 16:35:04

Булган аймгийн нийт нутгаар энэ сард 0-5 градус дулаан буюу олон жилийн дунджийн орчим байхаар төлөвтэй байна гэж   аймгийн УЦУОШГ–аас мэдээллээ.

Эхний арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус буюу олон жилийн дунджаас хүйтэн байх нь. Хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Гуравдугаар  арав хоногийн дунд үеэс хүйтэрч шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Энэ сард нийт нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим газраар хур тунадас, уулаараа цас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, сүүлчээр нь зарим газраар цас орох төлөвтэй.

П.Батням

 

Related news
Comments